Posts

Showing posts from July, 2012

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ Монгол аймгуудыг XIII зууны үеэс бичиг үсэгтэй болсон бололтой гэж үздэг. Манай үед уламжлагдаж ирсэн хамгийн эртний уран бүтээл XIII зууных болно. Иймд монголын уран зохиолын түүхийг энэ үеэс эхлэн үзнэ. Эртний уран зохиолын түүхийг судлахдаа үндсэн 3 үе болгоно. 1.       XIII зууны үеийн уран зохиол 2.       XIV -XVII зууны үеийн уран зохиол 3.       XIII-XXII зууны эхэн(1921оноос өмнөх) үе хүртэлх уран зохиол гэж хуваагддаг. Монголын уран зохиол ардын аман зохиолын шилдэг уламжлал дээр хөгжиж ирсэн бөгөөд үүний хамтаар Монгол улс эртний Хятад, Төвд, Энэтхэг зэрэг орнуудтай соёлын харилцаатай байж тэдгээр орны уран зохиолыг орчуулж байсан нь уран зохиолын хөгжилд их нөлөө үзүүлжээ. МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 1240 онд үл мэдэгдэх хүний зохиосон нууц товчоо бол монголын эртний түүх, уран зохиол хэл бичгийн эрхэм чухал дурсгалын зүйл юм. Эн зохиолыг жинхэнэ шинжлэх ухааны үүднээс судлан шинжлэх явдал XIX зу

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР 17-р зууны эхээр Монгол улс нь Зүүн Монгол, Баруун Монгол буюу Ойрад гэж үндсэндээ хоёр хуваагдаж байжээ. Удалгүй Зүүн Монгол нь дотроо Ар монгол, Өвөр Монгол болж хуваагджээ. Ар Монгол гэдэг нь Монгол улсын үндсэн гол хэсэг болох Халх түмэн байсан бөгөөд түүний хэсэгт баяд, хотгойд зэрэг хошуу, зүүн язгаарт барга нар оршдог байв.   Өвөр Монгол ын бүрэлдэхүүнд Цахар, Урианхай, Юншээбуу, Түмэд, Ордос түмэн оржээ. Цахар түмний нутгийн хойд хэсэгт урад, муу мянган, дөрвөд хүүхэд(зүүн дөрвөд), авга, авганар, үзэмчин, хуучил гэх зэрэг аймаг, хошуу оршин амьдарч байжээ.              Цахар түмний харьяанд Хянганы зүүн, зүүн урд талаар нутаглаж байсан хорчин, дагуур, жарууд, жалайд, горлос, аухан, найман, баарин, хишигтэн, өннигууд зэрэг аймаг, хошуудын дунд Урианхай ижилсэн уусжээ.              Юншээбуу нь Цахар, Урианхайн Зүүн урд талын харчин зэрэг аймаг, хошуунд ижилсэн нийлж мөнхүү харчин хэмээгдэх болж байв.             

УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА 2

Image
 ЗОХИОЛЫН БААТАР БҮР ӨӨРИЙН ГЭСЭН "ХЭЛ"-ЭЭР ЯРЬДАГ Хүнийг уран зохиолд дүрслэхдээ, зохиолд тэр хүний шинж төрхөөс хамгийн голыг нь зурж үзүүлэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэр уран зохиолын дүр нь зохиолчийн амьдралаас ажигласан хүмүүсийн нэгтгэл байдаг. Бодит амьдралын үзэгдлийг нэгтгэн ийнхүү уран зохиолын дүр болгосныг хэв шинжит дүр гэнэ. Дүр бүхэн хэв шинжит дүр болж чадахгүйн дээр уг дүрийг бүтээхэд зохиолч хамаг хүч хөдөлмөр, авъяасаа зарцуулдаг. Амьдралаас олсон сод шинж чанартай хүнийг зохиолч уран санааныхаа тусламжтайгаар улам хурц тод болгож уран зохиолын хэв шинжит дүр болгодог. Зохиолч амьдралыг нарийвчлан ажиглаж, түүнийг бүр гүн гүнзгий мэдэрсний эцэст үг нэг бүрээ тунгааж, үг нэг бүрээ цэнэж дүрийг бүтээдэг ажээ. Ийн бүтсэн дүр өөрийн гэсэн араншинтай, өөрийн гэсэн "хэл"-ээр ярьж амилдаг. За цаашилбал зохиолын баатрууд хэл ярианы төдийгүй өнгөн талын ч ялгаатай байдаг байна. Зарим нь түргэн шулганаж ярьдаг, эсвэл чанга ярьж инээдэг. Эсвэл их

ЗАНГАР

"Зангар" Хятадын олон улсын радио:  Хоёр насандаа єнчирч, гурван насандаа дєрвєн зvгийн дайсныг эрхэндээ оруулж, долоон насандаа даяар олонд гайхагдсан баатар болсон гэдэг нь Хятадын баатарын тууль—“Зангар”-т яригддаг агуулга юм. “Зангар” нь их тєлєв манай тооллын 15-р зуунаас 17-р зууны эхний хагасын vеэр “Ойрд” монголчуудын нутагт vvсч гарсан юм. “Ойрд” гэдэг нь Монгол vндэстний эртний нэг аймгийн нэр болох бєгєєд эрдэмтэд тvvнийг “Ойн иргэн” гэсэн утгатай хэмээн тайлбарладаг байна. Ойрд Монголчууд голцуу Хятадын Шиньжян-гийн Алтай нурууны ойролцоо газруудаар оршин амьдарч байдаг. “Зангар”-ын доторхи гол баатар Зангарыг хоёр настай байсан vед адгар их мангас тvvний гэр орны эзэлж, эуэг эхийг нь алснаас хойш, Зангар єнчин хvvхэд болсон байлаа. Эцэг эхийг нь алсан мангаас єшєє хорслоо авахын тєлєє, єнчин Зангар гурван настай тэр жилдээ сахиулсан хєлгєє унаж, дєрвєн зvгийн дайсныг байлдан дагуулж эхэлсэн байна. Зангар долоон насны vед

УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА-1

Image
ТА УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА ХИЙХЭД БЭЛЭН ҮҮ? Өнөөдөр даяарчлалын эрин үе. Манай зүйл танайх болж танайх манайх болсон цаг. Нөгөөтэйгээр хэн юу хийж чадаж байна түүнийгээ хийдэг болсон цаг. Цаг үеэ дагаад орчуулга ч хөгжсөөр л байна. Мэддэг хэлнээсээ чадах хэмжээндээ хэн хүнгүй л орчуулах болжээ. Хатуухан хэлэхэд махчилах үедээ махчилж, утгачилах үедээ утгачилж эцэст нь нэг юм цаасан дээр үлдээх болсон нь нуух зүйл биш. Үүнийг буруутгах гээгүй, гэхдээ бид зохиолчийн хөлс хүчээ гарган бүтээсэн бүтээлийг хэр хэмжээнд хэрхэн орчуулж байна вэ? Бодох л асуудал.  Иймд энэ удаад чухам уран зохиолын орчуулга гэж юу болох, хэрхэн гүйцэтгэх ёстой талаар бага ч болов сөхөн харъя. Р. Гүрбазар уран зохиолын орчуулгын ажлын үе шатыг дараахи байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1. Орчуулагч хүн орчуулах зохиол бүтээлээ мэргэжил сонирхолдоо зохицуулан өөрөө сонгож авах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл өөрийн хамгийн талархан хүндэлдэг, зохиолынх нь зохиомж бүтэц, урнаар өгүүлэх арга бар

МОНГОЛЫН ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛ

  ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР Чингис хаан Хэрлэн мөрөнд нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун: Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв: Дээд хаан эзэн минь айлдан соёрх Дэлхий их хурал чуулганд Унд дарс үгүй болбол Үтэл цулгуй болмуй гэв Заяат эзнээ Сорхон шар өгүүлбэл, залиарын гоо Мухулай угтаж аваад хэлэв: Барилдсан үгсийг минь байлгадаг бишүү Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү Олигт муу унд дарсыг тэвчвэл Үг минь бэх бие минь сайн буй за гэв. Цогт төрсөн богд

ХУЛАН ХАТНЫ ОНИСОГО

Image
  2010 оны 7-р сарын 2 Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд соёл, боловсрол, шинжлэх ухааны олон талт ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Монгол, Солонгосын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурал байлаа. Солонгосын Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор И Сөнг юү, “Улаанбаатар” дээд сургуулийн захирал, профессор Чой Гихо нар энэхүү эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд хуралд хоёр орны хэл шинжлэл, түүхийн эрдэмтэд сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүлэв. МУИС-ийн доктор Е.Равдан “Дэлхийд тархсан Монгол газар нутгийн нэр”, мөн сургуулийн багш Ц.Баттулга “Эртний түрэгийн зарим нэр цолыг бичих тухай”, М.Баярсайхан “Мэргид ямар угсаа гаралтай байсан бэ?”, С.Дулам “Солонгосын Тангүний домгийг Монголчуудын баавгайн домогтой харьцуулах нь”, Г.Эрдэнэчимэг “Юан, Корейгийн төрийн ураг барилдлагын тухай”, Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.

건국신화

Image
УЛС ГҮРЭН БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ ДОМОГ  (건국신화)       Домог үлгэр нь дэлхий ертөнцийн үүслийг тайлбарласан байдаг. Тийм дээ ч хүн төрөлхтний амьдралын утга учир, оршин буй хэм хэмжээг илэрхийлж чаддаг аж.        Улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр нь төрт улс ямар үйл явцыг дамжин бүрэлдэн бий болсон тухай өгүүлдэг бөгөөд соёл иргэншлийн үүслийн тухай домог үлгэрт хамаарагддаг ба бүхэл бүтэн улс гүрний тухай өгүүлдэг тул ихэвчлэн хойч үедээ биелсэн үнэнийг өгүүлдэг байна.       Овог үндэстэн нийлж агуу төрт улс бүрэлдэн бий болсон үе буюу хүрэл зэвсгийн үеэс хойш улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр үүссэн гэж үздэг. Энэ төрлийн домог үлгэр нь төрт улс бүрэлдэн бий болсон түүхэн үйл явдалтай нягт уялдаа холбоотой байдаг агаад түүхэн үйл явдлыг домог үлгэрийн шинжтэй ариун гэгээн болгосон байдаг байна.      Солонгос үндэстний улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэрүүдийн ихэнх нь "Гурван улсын нөхсөн судар (삼국유사)", "Гурван улсын түүхэн тэмдэглэл(삼국사기)&q