ЗАНГАР


"Зангар"



Хятадын олон улсын радио:

 Хоёр насандаа єнчирч, гурван насандаа дєрвєн зvгийн дайсныг эрхэндээ оруулж, долоон насандаа даяар олонд гайхагдсан баатар болсон гэдэг нь Хятадын баатарын тууль—“Зангар”-т яригддаг агуулга юм.

“Зангар” нь их тєлєв манай тооллын 15-р зуунаас 17-р зууны эхний хагасын vеэр “Ойрд” монголчуудын нутагт vvсч гарсан юм. “Ойрд” гэдэг нь Монгол vндэстний эртний нэг аймгийн нэр болох бєгєєд эрдэмтэд тvvнийг “Ойн иргэн” гэсэн утгатай хэмээн тайлбарладаг байна. Ойрд Монголчууд голцуу Хятадын Шиньжян-гийн Алтай нурууны ойролцоо газруудаар оршин амьдарч байдаг.

“Зангар”-ын доторхи гол баатар Зангарыг хоёр настай байсан vед адгар их мангас тvvний гэр орны эзэлж, эуэг эхийг нь алснаас хойш, Зангар єнчин хvvхэд болсон байлаа. Эцэг эхийг нь алсан мангаас єшєє хорслоо авахын тєлєє, єнчин Зангар гурван настай тэр жилдээ сахиулсан хєлгєє унаж, дєрвєн зvгийн дайсныг байлдан дагуулж эхэлсэн байна. Зангар долоон насны vедээ тєр засаг байгуулан алдар нэрээ дуурсгаж, Бумбын орон нэртэй газрын ард иргэдэд хаан эзэн хэмээн єргєгдсєн ажээ. Гэвч адгар мангас ялагдалдаа зvрх нь vхсэнгvй, завшаан тохиол хайж Бумбын орныг байнга халдан довтолж байв. Зангар гучин таван баатар болон найман мянган дайчдаа удирдан, Бумбын орноо дайсны халдоагаас хамгаалж, дєчин дєрвєн улсад алдар нэр нь дуурсан байлаа. Хатуу бэрх байлдааны явцад Зангар ер бусын эрдэм чадлаараа “Жаргалын дээдын орн”-ыг байгуулсан ба эндэхийн цаг улирал нь євєлгvй хавраараа, тэндэхийн хvмvvс нь єтлєшгvй залуу хорин таван насны хэвээрээ, миний чиний гэж ялгахгvй, єнчингvй єнєр, vгээгvvгvй баян, аз жаргалтай баян тансаг амьдарч байдаг гэлцдэг байна.

“Зангар”-ын туульд Бумбын орныг дvрслэн бичихдээ: “Євєлгvй зунтай, Yргэлжид хаврын хэвээр байдаг. Yхэлгvй мєнх, Yргэлжид хорин таван насны дvрээр байдаг. Yгvйрдэггvй баян, vvрд баян элбэг байдаг. Єнчин єрєєсєнгvй, vvрд єнєр энх байдаг. Єргєєнгvй тогтуун, Yргэлжид жаргалтай байдаг. Уул єєд гарахлаар, Ан хєрєєс бэгшээд байдаг. Угчин єєд гарахлаар, Адуу мал бэгшээд байдаг. Сэр сэр гэсэн салхитэй, Бур бур гэсэн хуртай. Бум гvйцсэн Бумбын оронтой, Буянтай тєрсєн, богд Зангарын Ар Бумбын орон, Алдар сайхан нутаг” хэмээн магтсан байдаг билээ.

“Зангар” нь урт туулийн хувьд хvмvvсийн дvрийг бvтээх талаар чухал амжилтад хvрсэн юм. Жишээлбэл гол баатар Зангарыг дvрслэн бичихдээ тvvний зовлон зvдvvр ихтэй бага нас болон хатуу бэрх байлдаан дулалдааны єнгєрєлтийг дахин давтан єгvvлж, тvvнийг Бумбын орны тєлєє ойгагvй тэмцдэг, нийт олондоо єргєдсєн, цэцэн сэргэлэн, ухаан чадвар тєгєс єрлєг баатрын дvр болгон бvтээсэн байна. Хонгор баатрыг дvрслэн бичихдээ тvvний биед “Монгол хvний 99 сайн тал” тєвлєрсєн байгааг уг туульд тэмдэглэж, тал нутгийн тайчин эрсийн сайн сайхан зан чанар бvхнийг харуулсан юм. Хонгор баатар ард иргэдэд хязгаалшгvй vнэнч, харьтан дайсанд хэмжээлшгvй хорсолтой байж, начин шонхор мат дайчин зоригоор Бумбын орныг хамгаалахын тєлєє амь биеэ хайрлалгvй зvтгэж явсан vйл явдал нь Монгол vндэстний ард иргэдийн хvчир бэрхийг хvлцэн даадаг эрс хатуу баатарлаг зан чанарыг илтгэсэн байдаг юм.

Эх байгалийн єнгє vзэмжийг дvрслэн бичих талаар, “Зангар” нь бас маш их ололт амжилтад хvрсэн байна. Уг туульд Алтай нурууны гайхамшигт єнгє vзэмжийг уянгалан зураглаж, эртний Ойрд аймгийн ард иргэдийн амьдрал ахуйн байдлын vндэстний онцлогийг онцлон довойлгож, Монгол vндэстний зан заншлын євєрмєц онцлог тал болон гоо сайхны таашаал сонирхлыг илтгэж, урлагийн хэв намбын талаар ил тод vндэстний онцлогтой болж чадсан байна. Бvх туультай нэгэн адилаар, “Зангар”-ын vндэстний чанар нь бас хэл хэллэгийн талаар илэрч байдаг. Уг туульд Ойрд Монголын ардын аман ярианы баялаг сайхан хэл хэллэгийг ихээр ашиглан, Монгол vндэстний эртний ардын дуу, ерєєл магтаал, цэцэн vг, зvйр vг зэргийг солбицуулан шингэж ашиглахын зэрэгцээ бас хvvрнэн єгvvлэх, ихгэх, зvйрлэх зэрэг уран найруулгын арга барилыг ихээр хэрэглэсэн байна. Жишээлбэл уг туульд Зангар хааны хатан буулгах vеийн дvрслэн бичихдээ ахин дахин давтан шvлэглэж, “Алдар богд Зангар хаан дєчин есєн охины ураг гуйсныг татгалзаж, авран зургаан настай Агай Шавтал гvнжийг хатан болгон авсан” vлгэрийг єгvvлсэн байдаг.

“Зангар” бол Монгол vндэстний эртний сонгодог уран зохиолын оргилуудын нэг болох бєгєєд тvvнээс хожуу vеийн уран зохиолд асар их vр нєлєє vзvvлсэн юм. Єнєє “Зангар” нь соёлын чухал тєслvvдийн хувиар Хятадын Засгийн Газрын хамгаалалтад хамрагдаад байна.

Comments

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН