Posts

Showing posts from February, 2018

ОРЧУУЛГЫН ОНГОД ГЭЖ БАЙНА УУ?

Image
Онгод гэхээр нэг бол бөө мөргөл эсвэл шүлгийн онгод л санаанд бууна.  "Шүлэг зохиол бичих дур хүсэл ихээр оргилох торгон агшинг шүлгийн онгод" гэнэ.  Тэгвэл орчуулгын онгод гэж байна уу? Орчуулга хийх дур хүсэл ихээр оргилох, үг сонголт цаанаасаа л урсаад байх тэр торгон мөчийг "орчуулгын онгод" гэж үзэж болох уу?  Надад бол орчуулгын онгод байдаг мэт санагддаг. Заримдаа хичнээн суугаад ч орчуулж буй номынхоо хэмнэлийг барьж авч чадахгүй үе байдаг. Гэтэл заримдаа юу юугүй урсаад л хэдэн хуудсаар нь орчуулчихдаг. Уран зохиолын орчуулга хийхэд тухайн зохиогчийн бичвэрийн хэмнэл, зохиолын хэмнэлд орох их чухал. Тэгэж хөглөгдөж чадвал аяандаа онгод орж орчуулга ундраад явчихдаг.  Орчуулж буй номынхоо хэмнэлд хэрхэн хөглөгдөж орчуулгын онгодоо дуудах вэ? (Мэдээж нэн түрүүнд орчуулах гэж буй номтойгоо сайтар танилцаж, бүрэн уншиж судлах нь гарцаагүй. Энд энэ асуудлыг хөндөх гэсэнгүй.) Зохиолын хэмнэл дээр хэрхэн хөглөгдөж орчуулах дур хүслээ оргилуулах вэ? Үг

ҮҮЛЭН ЗАРДАС

Image
    Галидасын "Үүлэн зардас" хэмээх агуу зохиолыг монгол хэлнээ Б. Ринчен 1963 онд гайхамшигтай сайхан буулгасан байдаг. Уг зохиол нь энэтхэгийн эртний аман зохиол бөгөөд үлгэр домгийн шинжтэй, хайрын уянгын охь гэлтэй. Та бүхэнд  Б. Ринченгийн орчуулгаар хүргэе.  Сэрэмж алдсан нэгэн ягшас, хилинт эзний бошго зарлигаар Сүр жавхлангаа бууруулан,үзэсгэлэнт амрагаасаа жилээр хагацаад Сэтгэлд тааламжит гүнжийн угаалд ариудсан мөрний ойр, Сүүдэр төгөлдөр галбарварас модот Рамын уулнаа суун авай. Амраг хонгороосоо олон сар хагацан уйдаж суусаар турж, Алтан бугуйвч царвуунд тогтохгүй, Бүрвасад сар төгсөх өдөр, Аугаа заан, соёогоор уул мөргөн наадах мэт бөхийсөн Алсын үүл, уулын оргилд налан наалдсаныг ажин үзвэй. Эрдэнэсийн эзний дагагсад, түүнийг ширтэн, удтал зогсож, Элэг эмтрэн, нулимс барьж ядан, тэсгэлгүй гунихран уйтгарлав Энх жаргалтан ч, үүл үзээдсэтгэлд гунил төрөх атал, Энхрий янагаа тэврээсэй