Posts

Showing posts from December, 2019

"Сүгхян бүсгүйн домог" зохиолын тухайд

Image
ЖУСОНЫ ХОЖУУ ҮЕИЙН ХАЙР ДУРЛАЛЫН СЭДЭВТЭЙ ЗОХИОЛЫН УРАН СЭТГЭМЖ БА РЕАЛИЗМ (“Сүгхян бүсгүйн домог”, “Сүгён авхайн домог” зохиолуудын жишээн дээр) “Сүгхян бүсгүйн домог”, “Сүгён авхайн домог” нь Жусоны хожуу үед олны хүртээл болсон хайр дурлалын сэдэвт зохиолууд юм. Залуу хосын хайр дурлалыг уран сэтгэмжээр дүрслэн харуулсан гэх мэтчилэн тус хоёр зохиолд нийтлэг тал их бий. Ер нь Солонгосын хайр дурлалын сэдэвтэй зохиолд гол дүрийн хосын учрал тавилан, гэрлэлтийг ‘тэнгэрийн барилдлага’-аар болж буй мэтээр зохиомжлох нь олонт аа . Харин эдгээр зохиол нь ид шидийн уран сэтгэмжийн өгүүлэмж ихтэйгээрээ бусад хайр дурлалын сэдэвтэй зохиолоос ялгагддаг. Ийм уран сэтгэмж нь нийгмийн үнэн байдлыг тод тусгасан байдаг. Тодруулбал, нийгмийн гарал тодорхой бус нэгэн бүсгүй, язгууртан айлын залуутай уулзсанаар агуулгын зөрчил үүсдэг. Зохиолуудын уран сэтгэмж нь гол дүрийн эмэгтэйн амьдралын бодит нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Иймээс тус зохиолууд хэдий ид шид, уран сэтгэмжийн бодит