Posts

Showing posts from June, 2013

Солонгосын эртний үргэлжилсэн үгийн уран зохиол (Чөньги үргэлжилсэн үгийн зохиол)

За даа юм бичээгүй нэлээн удчихлаа. Энэ удаад солонгосын эртний үргэлжилсэн үгийн уран зохиолын талаар жаал үзье. Солонгосын эртний үргэлжилсэн үгийн уран зохиолыг Шиллагийн сүүл үе, Курёгийн эхэн үеэс авч үздэг. Өөрөөр хэлбэл Чөньги(전기)үргэлжилсэн үгийн зохиол юм. Чөньги гэдэг нь 傳奇 буюу "хачин жигтэй явдлыг өгүүлэх нь" гэсэн утга бүхий үг юм. Тухайн үед Тан улсад ихэд дэлгэрч байсан уг төрлийн бичвэрийн хэлбэрийг Курё улсын сэхээтэн давхрагынхан өөрсдийн үлгэр домогтой уялдуулан зохиох болсноор тухайн үед Чөньги үргэлжилсэн үгийн зохиол дэлгэрэх болжээ. Эхэн үеийн буюу 15 р зууны үеийн уг төрлийн бичвэрийг үргэлжилсэн үгийн зохиол гэж үзэх үү, домог үлгэр гэж үзэх үү гэдэг нь нэлээн эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл домог үлгэрийн шинж байдал ихээхэн ажиглагддаг байна. Ид оргил үе нь 17 зууны үеийнх бөгөөд '주생전', '최척전', '운영전'ыг дурдаж болно. Чөньги үргэлжилсэн үгийн уран зохиолын хэв шинжийг цухас дурдваас: 1. Ханз үсгээр бичигдсэн 2. Хят