Posts

Showing posts from June, 2012

숙향전-Сүгхянь авхайн дууль

Image
Солонгосын эртний уран зохиолыг шимтэн сонирхдог та бүхэндээ энэ удаад "Сүгхянь авхайн дууль" хэмээх гайхалтай зохиолыг товч танилцуулья. Сүгхян авхайн дууль “Сүгхян авхайн дууль” бол XVII зууны сүүлийн хагаст зохиогдсон бүтээл юм. Дуулийн гол баатар И Сөнь болон Ким Сүгхян авхайн дүрээр хүмүүний амьдын хагацал гуниг, хайр дурлал, дотоод сэтгэлийн хөдөлгөөн, бодрол ухаарлын эгзэгтэй үеүдийг тод томруун харуулсан байдаг. Энэ бол амьдралын утга учир, хүний төөрөг тавилангийн тухай үгүүлсэн сонирхолтой бүтээл юм. Хүн төрөлхтөний амьд оршихуйн учрыг, ер нь хүний амьдралд тохиолддог баяр хөөр, гуниг гутрал, дотоод сэтгэлийн бүхий л хөдөлгөөнийг харуулж чадсанаараа гайхалтай бөгөөд үүгээрээ ч Солонгосын эртний уран зохиолын ноён оргилын нэгд зүй ёсоор тооцогддог билээ. “ Сүгхян авхайн дууль ” зохиол нь солонгос ард түмний дунд өргөн дэлгэрсэн бөгөөд одоогоор ер орчим хувилбар олдоод байна. Ийнхүү олон хувилбартай байгаа нь уг бүтээлийн цар хүрээг гэрчлэх буй за. Сол

Мэндчилгээ

Сайн байна уу? Уран зохиолд дуртай хэн бүхнийг урьж байна.