건국신화

УЛС ГҮРЭН БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ ДОМОГ  (건국신화)

      Домог үлгэр нь дэлхий ертөнцийн үүслийг тайлбарласан байдаг. Тийм дээ ч хүн төрөлхтний амьдралын утга учир, оршин буй хэм хэмжээг илэрхийлж чаддаг аж.
       Улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр нь төрт улс ямар үйл явцыг дамжин бүрэлдэн бий болсон тухай өгүүлдэг бөгөөд соёл иргэншлийн үүслийн тухай домог үлгэрт хамаарагддаг ба бүхэл бүтэн улс гүрний тухай өгүүлдэг тул ихэвчлэн хойч үедээ биелсэн үнэнийг өгүүлдэг байна.
      Овог үндэстэн нийлж агуу төрт улс бүрэлдэн бий болсон үе буюу хүрэл зэвсгийн үеэс хойш улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр үүссэн гэж үздэг. Энэ төрлийн домог үлгэр нь төрт улс бүрэлдэн бий болсон түүхэн үйл явдалтай нягт уялдаа холбоотой байдаг агаад түүхэн үйл явдлыг домог үлгэрийн шинжтэй ариун гэгээн болгосон байдаг байна.
     Солонгос үндэстний улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэрүүдийн ихэнх нь "Гурван улсын нөхсөн судар (삼국유사)", "Гурван улсын түүхэн тэмдэглэл(삼국사기)" зэрэг сурвалж бичгүүдэд уламжлагдсан байдаг.  
     Тангүнь(단군), Жүмон(주몽), Хйөг Гө Сэ(혁거세), Сүро(수로) хааны тухай домог үлгэрүүд нь солонгос үндэстний гол домог үлгэрүүд болно.

 Сурвалж: И Жон Сүг, "Солонгосын домог үлгэр ба хууч яриа", Мөнхийн үсэг, 2008


ТАНГҮНЬ(단군): Эртний Чосөнь(고조선) улсын үүсгэн байгуулагч. Тэнгэр бурхан Хванины татвар эмийн хүү болох Хванүны хүү. Тангүний эцэг Хванүн хүн төрөлхтнийг аврахаар эцгийнхээ өгсөн хүрэл сэлэм, хүрэл хонх, хүрэл толийг авч хүн төрөлхтөнд буун ирснээр салхи, бороо, үүлийг удирдан залж тариа будай, амь нас, өвчин зовиур, ял шийтгэл, сайн үйл, муу үйл гэх мэт хүн төрөлхтөний гурван зуун жар гаруй ажлыг хариуцан дэлхийг ертөнцийг удирджээ. Улмаар баавгай хүүхнийг гэргийгээ болгож, тэдний дундаас Тангүнь мэндэлжээ. Хожмоо Тангүнь мянга таван зуун жилийн хугацаанд улсаа удирдан залж мянга есөн зуун ная насалсан гэдэг.

КО ЖҮМОН(고주몽): Когүрйө(고구려) улсын өвөг дээдэс. Тэнгэр Бурхан Хаймосүгийн эхнэр болох Хапайгийн охин Юүхвагаас мэндэлсэн. Түүний эх Юүхва нарны элчээр хөл хүнд болж улмаар гаргасан өндөгнөөс нь нуган үр төрсөн нь Жүмон байсан гэдэг. Тэрээр сар бололгүй ярьж, нум сум агссан ба Жүмон гэдэг нэрний утга нь "сайн харваач(활을 잘 쏘는 사람)" гэсэн утга хэмээн тайлбарладаг.
Сүүлийн үед Жүмон болон Жангар туульсийг харьцуулсан судалгаа олны анхаарлыг их татаж байна. Тус хоёр баатар нь нүүдэлчин ард түмний төлөөлөл бөгөөд дайснаа дарж дархан цолоо мандуулж улс гүрнээ босгосон баатар эрс. Жангарын тухайд манайд уламжлагдан буй Жангар туульсд түүний эцэг эхийн тухай нарийн дурдаагүй байдаг бол Шинжааны Жангарын туульсд тэнгэр гаралтай болох талаар тодорхой өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Шинжаан, Ойрд, Ар монголд уламжлагдан буй Жангар туульсын агуулга нь Тахь зул хаан, Жангар, Жангарын хүүгийн талаар өгүүлсэн, шаталсан агуулгатай байдаг гэж үзэж болно. Мөн адил Тонмйөнванпйөн(동명왕편)хэмээх үлгэрлэг туульсд Хаймосү, Жүмон, Юри гэх гурван үеийн баатар эрсийн тухай өгүүлсэн байдаг. Ер нь уг хоёр зохиолд төстэй мотив их байдаг. Үүнийг хожмоо эгэн өгүүлье.

ХЙӨГ ГӨ СЭ(혁거세): Шилла улс, Паг овогтын өвөг дээдэс. Тэнгэр хүлгийн авчирсан өндөгнөөс мэндэлсэн гэх агаад түүний тухай уг домог нь суурин тосгоноос төрт улс хэрхэн бүрэлдэн бий болж буйг харуулсан байдаг.

СҮРО ХААН (수로): Тэнгэрийн алтан өндөгнөөс мэндэлсэн Ким Сү Ро хаан нь Тайгараг буюу Каяа улсыг байгуулсан бөгөөд түүний гэргий Хө  хатны тухай домог нь өнөөдрийг хүртэл онисого хэвээр байна. Үүний тухай эгэн өгүүлье.





Comments

  1. Сайхан блог байна. Улам олон зохиолыг учир утгыг нь ухуулж, орчуулж тайлбарлаж хүргэж байгаарай.

    ReplyDelete
  2. баярлалаа. Урам хайрласанд

    ReplyDelete
  3. 훌륭한 블로그 입니다@@!!

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН