БНСУ-ын ном уншлагын хувьсгал 대한민국 독서혁명

대한민국 독서혁명

Өнөөдрийн танилцуулах ном

Кан Гюү Хён

БНСУ-ын ном уншлагын хувьсгал

Хамгийн анхны санал болгож байгаа ном болохоор ямар ном санал болгох вэ гэж олон өдөр бодлоо. Тэгээд та бүхэнд энэ номыг санал болгохоор шийдлээ. Бид бүгд л ном уншихын давуу талыг мэддэг ч, ямар ном унших, яаж унших арга эвээ олдоггүй. Тэгвэл энэ ном танд хариултыг нь өгөх болно.

Номын ерөнхий агуулга:

Тус ном зургаан бүлгээс бүрджээ. Амьдралын зовлон жаргалыг туулж яваа, зургаан хүний амьдрал, номтой нөхөрлөснөөр хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай өгүүлдэг. Амьдралын хүнд хэцүү үед шантарч, цөхрөх тэд энэ байдлаас гарах арга замаа номноос олж буй тухай өгүүлдэг. Энэ өгүүлэмж нь зохиомол биш бодит болсон явдлыг сийрүүлэн бичжээ.

Номонд гарах ойлголтууд:

Эрвээхэй ном уншлагын уулзалт 독서포럼나비(나비독서모임): Солонгосчуудын дунд дэлгэрсэн нэгэн сонирхолтой соёл бол нийтийн ном унших соёл. Ганцаараа ном уншаад өнгөрөх биш, уншсан номын сэтгэгдэлээ бусадтай хуваалцаж, агуулгын талаар ярьж санаа бодлоо хуваалцдаг. Ийм ном уншлагын уулзалтууд дундаас хамгийн алдартай нь "Эрвээхэй ном" уншлагын уулзалт юм. Зохиогч тус номыг 2016 онд бичсэн бөгөөд тухайн үед Солонгос улсад нийт 200 гаруй ном уншлагын “Эрвээхэй уулзалт” үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Нэг уулзалтанд бараг 60-80 хүн хамрагддаг байна. Магадгүй энэ тоо улам бүр өргөжсөн байх. Долоо хоног бүрийн хагасайн өдрийн өглөө 06:40 минутанд ном унших уулзалт эхэлдэг байна. Яагаад хагасайн өдрийн үүрээр гэж вэ? Ихэнх хамрагдаж байгаа уншигч нар нь оффисын ажилчид байж. Оройн цагаар олон шалтгааны улмаас цугларч чадахгүй байсан тул, өглөө үүрээр цуглах болжээ. 

Эрвээхэйг солонгос хэлээр Наби (나비) гэж хэлдэг. Уулзалтыг ингэж нэрлэсэн нь бас утга учиртай ажээ. Эрвээхэй гэсэн утгыг илэрхийлдэг ч, “Надаас эхлэх өөрчлөлт(나로부터 비롯되는 변화)” гэдэг үгний товчлол гэж бас тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл өөрийгөө өөрчилж ном уншсанаар та найз нөхөд, гэр бүлээ, цаашлаад нийгэмээ өөрчилж чадна гэсэн утга санааг тусгаж өгсөн нэр гэнэ.

Бас нөгөөтэйгүүр эрвээхэй нь амьдралынхаа явцад хамгийн их өөрчлөлтөнд ордог гэнэ. Өндөг()→авгалдай(애벌레)→хүүхэлдэй(번데기)→эрвээхэй (나비) болдог байна. Эрвээхэй энэ хөгжлийн шатыг дамжихдаа маш их өвдөлт, тэвчээрийн ард гарч байж эрвээхэй болдог байна. Нэгэн эрдэмтэн хөдөлж ч чадахгүй, хоол ч идэж чадахгүй байгаа эрвээхэй хүүхэлдэйг хараад өрөвдсөндөө тэсгэлгүй хайчлаад гаргатал, эрвээхэй шууд үхсэн гэдэг. Хүүхэлдэйнээс эрвээхэй болохдоо, бүрхүүлээ эвдэж гарах гэж оролдсоноор эрвээхэйний далавчний булчин хөгждөг байна. Гэтэл шууд хайчилснаас болоод, далавчаа дэвж чадалгүй, үхсэн гэдэг. Хүн ч гэсэн ялгаагүй ажээ. Амжилтанд хүрэхэд танд хүндрэл бэрхшээл тохиолдох нь гарцаагүй. Энэ бол даван туулаад өнгөрөх, байх ёстой л үе шат. Энэ л үеийг давчихвал та эрвээхэй болон дүүлэн нисэх ажээ.

Эрвээхэй ном уншлагын уулзалтанд та ч гэсэн бага багаар хөгжин дэвших хэрэгтэй.

  • Өндөг байхдаа 5 ном уншаад авгалдай болно.
  • Авгалдай байхдаа 10 ном уншаад хүүхэлдэй болно
  • Хүүхэлдэй байхдаа 20 ном уншаад эрвээхэй болно.
  • Эрвээхэй байхдаа 25 ном уншаад та удирдагч болно. Удирдагч болоод 40 ном уншина. 

     100 ном уншсан хүнийг “Эрвээхэйн удирдагч 나리(나비의 리더)” гэж хэлдэг байна.

Тэгвэл Эрвээхэй болохын тулд ямар ном унших ёстой вэ? Эрвээхэй уулзалтын уншигч нарын унших ёстой 100 номын жагсаалт гэж байдаг. Та аль дуртайгаасаа эхлээд уншиж болох нь ээ.

Тэгвэл яаж унших ёстой вэ?

Зохиогч ном унших хоёр аргыг санал болгосон байдаг.

1. Унш+Ухаар+Хэрэгжүүл 본깨적(보고+깨닫고+적용한다.) Зохиогчийн хэлэх гэж байгаа санаа, номын гол утга агуулгыг ойлгож уншина. Дараа нь шинэ зүйлийг олж мэдэж, өөрийн өнцгөөс ухаарна. Эцэст нь хамгийн чухал үе шат бол хэрэгжүүлэх. Олж мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж байж л, ном уншсаны ашиг тус гарна. Хэрэв гурав дахь үе шатыг хэрэгжүүлээгүй бол та хий дэмий цаг гарздсан хэрэг болно.

2. Сонс+Ухаар+Хэрэгжүүл 들깨적(듣고+깩닫고+적용한다). Та цаг зав муутай байсан ч, уулзалтандаа ирэх хэрэгтэй. Бусдын ойлгож ухаарсан зүйлийг сонсож, шинэ зүйл мэдэж, ухамсарлаж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зохиогч 7 хоног болгон нэг ном уншихыг зөвлөсөн байдаг. Өдөр болгон 1 цаг ном унших. Уншихдаа маш чанартай уншиж, өөр зүйлд сатаарахгүй байх хэрэгтэй. Ингэвэл та нэг л мэдэхэд 100 ном уншсан байхаас гадна өндөгнөөс эрвээхэй болсон байх болно. Ингэснээр та амьдралаа өөрчилж чадах юм. За тэгвэл хамтдаа эрвээхэй болцгоох уу? Надтай хамт байж, хамтдаа хөгжицгөөе. Хэрэв та солонгост байгаа бол "Эрвээхэй уузалт"-ыг зорьж очоорой. Харин монголд байгаа бол Korean Speaking Club(фэйсбүүк групп)-тай хамт байгаарай.

 

Хамгийн их таалагдсан ишлэлүүд

  • 사회는 교과서만 달달 외운 사람보다는 다양한 책을 접하고 사람들과 소통하며 자신만의 경쟁력을 갖춘 사람을 필요로 한다. 62 페이지
  •  남들과 똑같이 노력하면 결국엔 제자리밖에 된다. 65 페이지.
  •  책에 길이 있다 말을 그냥 귓등으로 듣던 때가 있었는데, 읽기의 매력에 빠진 이후론 저도 길을 찾은 듯해서 정말 신나요. 91페이지
  • 변화는 당연히 고통스럽다. 하지만 고통이 무서워 아무런 시도도 하지 않는다면 변화는 불가능하다. 고통을 인정하고 받아드릴 비로소 변화는 시작된다. 100 페이지.

 

                                                                      Тэмдэглэл хөтөлсөн: Ууганаа   2020.09.19 

 

 

 

 

Comments

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН