Posts

Сөрөг цэцэг ОАК ба “Зүүн суртал” хэмээх шашны хөдөлгөөн

Image
Солонгосоор 녹두꽃 , монголоор “Сөрөг цэцэг” хэмээн орчуулж гаргасан Солонгосын олон ангит киноны өгүүлэмжийн талаар авч үзье.  Юуны өмнө киноны үйл явдлыг товчхон дурдахад, эх өөр ах дүү хоёр тариачдын хөдөлгөөний үеэр эсрэг тал болж буй талаар өгүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү кинонд гарч буй “Зүүн суртал” гэж чухам юу вэ? 18-р зууны дунд үед Солонгос улсын төрийн эрхийг цөөн тооны сурвалжит гэр бүл атгах болж, үгүйрч хоосорсон хохь янбань нарын тоо олширч байв.  Хөдөө тосгонд их хэмжээний эзэмшил газартай чинээлэг тариачид гарч ирэхэд энгийн ядуу тариачид шахагдан хэрмэл тэнүүлчдийн эгнээд элсэж байв. Яг энэ дүр зураглалаар кино эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ард иргэд ядуугийн туйлд хүрч, өлсгөлөнд нэрвэгдэж буйгаар кино эхэлдэг. Тариачдын бухимдал, уур хилэн туйлдаа хүрч, улмаар тэдний тэмцэл “ 동학 Зүүн суртал” шашны хөдөлгөөнөөр илэрдэг. Зүүн суртал шашныг 최제우 Чуй Жэ Ү(кинон дээр нэр дурдагдан өнгөрдөг) гэгч үндэслэн бий болгосон бөгөөд Хүнзийн суртал, Буддын шашин, Дао...

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

Image
кино орчуулах тухайд / Солонгос хэлнээс монгол хэл рүү.../   Кино орчуулга бол өндөр хариуцлага, чадвар, мэдрэмж шаарддаг ажил. Би туршлагатай кино орчуулагч биш ч тодорхой хугацаанд энэ салбарт ажилласаар ирлээ. Солонгос кино орчуулагчид бол залуу хамт олон. Тиймээс бидэнд сурах зүйл ч их байна. Ингээд Солонгос кино орчуулгын явцад ажиглагдсан зарим зүйлээ хуваалцахыг хичээлээ. Өгүүлбэрийн бүтэц : Солонгос хэлний өгүүлбэрийн бүтцийн хувьд манайхтай төстэй боловч, ярианы хэлэнд бол ихэнхдээ ухрааж, тонгоруу ярьдаг. Жишээ нь: 무섭지도 않아 ?  그 사람이 гэж ярьдаг, орчуулагч туршлага дутвал “Айхгүй байна уу, тэр хүнээс?” гэж орчуулж болох юм. Иймд монгол хэлний өгүүлбэр дэх үгийн дэс дарааллын дагуу “Тэр хүнээс айхгүй байна уу?” гэж өөрчлөх хэрэгтэй. Урт өгүүлбэр байх тусам, энэ зүй тогтолоо алдахгүй байхыг хичээх нь чухал. Магадгүй бидний /солонгос хэлний орчуулагч нар/ хамгийн их гаргадаг алдаа энэ байх. Үг давталт : Солонгос хэлний онцлог гэх үү дээ... Нэг үгээ байнга...

"Сүгхян бүсгүйн домог" зохиолын тухайд

Image
ЖУСОНЫ ХОЖУУ ҮЕИЙН ХАЙР ДУРЛАЛЫН СЭДЭВТЭЙ ЗОХИОЛЫН УРАН СЭТГЭМЖ БА РЕАЛИЗМ (“Сүгхян бүсгүйн домог”, “Сүгён авхайн домог” зохиолуудын жишээн дээр) “Сүгхян бүсгүйн домог”, “Сүгён авхайн домог” нь Жусоны хожуу үед олны хүртээл болсон хайр дурлалын сэдэвт зохиолууд юм. Залуу хосын хайр дурлалыг уран сэтгэмжээр дүрслэн харуулсан гэх мэтчилэн тус хоёр зохиолд нийтлэг тал их бий. Ер нь Солонгосын хайр дурлалын сэдэвтэй зохиолд гол дүрийн хосын учрал тавилан, гэрлэлтийг ‘тэнгэрийн барилдлага’-аар болж буй мэтээр зохиомжлох нь олонт аа . Харин эдгээр зохиол нь ид шидийн уран сэтгэмжийн өгүүлэмж ихтэйгээрээ бусад хайр дурлалын сэдэвтэй зохиолоос ялгагддаг. Ийм уран сэтгэмж нь нийгмийн үнэн байдлыг тод тусгасан байдаг. Тодруулбал, нийгмийн гарал тодорхой бус нэгэн бүсгүй, язгууртан айлын залуутай уулзсанаар агуулгын зөрчил үүсдэг. Зохиолуудын уран сэтгэмж нь гол дүрийн эмэгтэйн амьдралын бодит нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Иймээс тус зохиолууд хэдий ид шид, уран сэтгэмжийн бодит...

ОРЧУУЛГЫН ОНГОД ГЭЖ БАЙНА УУ?

Image
Онгод гэхээр нэг бол бөө мөргөл эсвэл шүлгийн онгод л санаанд бууна.  "Шүлэг зохиол бичих дур хүсэл ихээр оргилох торгон агшинг шүлгийн онгод" гэнэ.  Тэгвэл орчуулгын онгод гэж байна уу? Орчуулга хийх дур хүсэл ихээр оргилох, үг сонголт цаанаасаа л урсаад байх тэр торгон мөчийг "орчуулгын онгод" гэж үзэж болох уу?  Надад бол орчуулгын онгод байдаг мэт санагддаг. Заримдаа хичнээн суугаад ч орчуулж буй номынхоо хэмнэлийг барьж авч чадахгүй үе байдаг. Гэтэл заримдаа юу юугүй урсаад л хэдэн хуудсаар нь орчуулчихдаг. Уран зохиолын орчуулга хийхэд тухайн зохиогчийн бичвэрийн хэмнэл, зохиолын хэмнэлд орох их чухал. Тэгэж хөглөгдөж чадвал аяандаа онгод орж орчуулга ундраад явчихдаг.  Орчуулж буй номынхоо хэмнэлд хэрхэн хөглөгдөж орчуулгын онгодоо дуудах вэ? (Мэдээж нэн түрүүнд орчуулах гэж буй номтойгоо сайтар танилцаж, бүрэн уншиж судлах нь гарцаагүй. Энд энэ асуудлыг хөндөх гэсэнгүй.) Зохиолын хэмнэл дээр хэрхэн хөглөгдөж орчуулах дур хүслээ оргилуулах вэ? Үг...

ҮҮЛЭН ЗАРДАС

Image
    Галидасын "Үүлэн зардас" хэмээх агуу зохиолыг монгол хэлнээ Б. Ринчен 1963 онд гайхамшигтай сайхан буулгасан байдаг. Уг зохиол нь энэтхэгийн эртний аман зохиол бөгөөд үлгэр домгийн шинжтэй, хайрын уянгын охь гэлтэй. Та бүхэнд  Б. Ринченгийн орчуулгаар хүргэе.  Сэрэмж алдсан нэгэн ягшас, хилинт эзний бошго зарлигаар Сүр жавхлангаа бууруулан,үзэсгэлэнт амрагаасаа жилээр хагацаад Сэтгэлд тааламжит гүнжийн угаалд ариудсан мөрний ойр, Сүүдэр төгөлдөр галбарварас модот Рамын уулнаа суун авай. Амраг хонгороосоо олон сар хагацан уйдаж суусаар турж, Алтан бугуйвч царвуунд тогтохгүй, Бүрвасад сар төгсөх өдөр, Аугаа заан, соёогоор уул мөргөн наадах мэт бөхийсөн Алсын үүл, уулын оргилд налан наалдсаныг ажин үзвэй. Эрдэнэсийн эзний дагагсад, түүнийг ширтэн, удтал зогсож, Элэг эмтрэн, нулимс барьж ядан, тэсгэлгүй гунихран уйтгарлав Энх жаргалтан ч, үүл үзээдсэтгэлд гунил төрөх атал, Энхрий янагаа ...