ТА ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ ХИЙХЭД БЭЛЭН ҮҮ?
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндингийн дор Монгол Улсыг олон улсад сурталчилж эхэлсэн төдийгүй, энэхүү хөтөлбөр 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Улмаар Монголыг зорин ирэх жуулчдын тоо ч ихэсч буйтай холбогдон хөтөч, тайлбарлагч хийх сонирхолтой залуус олширч байна. Жуулчны хөтөч тайлбарлагч хийхдээ юу анхаарах, хэрхэн бэлдэх вэ? Өнгөц харахад хөтөч, тайлбарлагч их амархан ажил шиг харагддаг байж болох ч маш олон ур чадварыг шаарддаг. Тодруулбал д араах үндсэн 3 чадвар зайлшгүй шаардлагтай. Үүнд: 1. Ерөнхий мэдлэг Аялал жуулчлалын тухай хуулинд “жуулчны хөтөч тайлбарлагч” гэж заажээ. Та жуулчнаа авчихаад зүгээр “хөтөч”, эсвэл “замчин” хийгээд байж болохгүй. Монгол улсынхаа талаар үнэн зөв мэдээллийг “тайлбарлан хүргэх” үүрэгтэй. Тэгэхээр та Монголын түүх-архелоги, шашин соёл, газарзүй геологи, палентологи, ургамал, амьтан, нийгэм, улс төр, эдийн засгийн талаарх ойлголтуудыг жуулчин...