ТА ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ ХИЙХЭД БЭЛЭН ҮҮ?
Засгийн газраас 2023-2025
оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндингийн дор
Монгол Улсыг олон улсад сурталчилж эхэлсэн төдийгүй, энэхүү хөтөлбөр 2028 он
хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Улмаар Монголыг зорин ирэх жуулчдын тоо ч
ихэсч буйтай холбогдон хөтөч, тайлбарлагч хийх сонирхолтой залуус олширч байна.
Жуулчны хөтөч тайлбарлагч хийхдээ юу анхаарах, хэрхэн бэлдэх вэ?
Өнгөц харахад хөтөч, тайлбарлагч их амархан ажил шиг харагддаг байж болох ч маш олон ур чадварыг шаарддаг. Тодруулбал дараах үндсэн 3 чадвар зайлшгүй шаардлагтай. Үүнд:
1. Ерөнхий
мэдлэг
Аялал жуулчлалын тухай хуулинд “жуулчны хөтөч
тайлбарлагч” гэж заажээ. Та жуулчнаа авчихаад зүгээр “хөтөч”, эсвэл “замчин”
хийгээд байж болохгүй.
Монгол улсынхаа талаар үнэн зөв мэдээллийг “тайлбарлан хүргэх” үүрэгтэй. Тэгэхээр та Монголын түүх-архелоги, шашин соёл, газарзүй геологи, палентологи, ургамал, амьтан, нийгэм, улс төр, эдийн засгийн талаарх ойлголтуудыг жуулчинд ярьж өгөх хэрэгтэй болно. Мөн энэ салбарынхаа хууль эрхзүйн орчин, мэргэжлийн ёс зүйн талаар ойлголттой байх ёстой. Зорин ирсэн жуулчинд та Монгол орныхоо талаар бүрэн мэдээлэл өгч чадах уу? Үүнд та цаг гарган бэлдэхээс өөр аргагүй.
2. Аялал
зохион байгуулах ур чадвар
Зочидоо дагуулж явж байхдаа би юу хийх ёстой вэ? Зүгээр л
хажууд нь хамт яваад байх уу? Би хаана юу хийх ёстой вэ?
Аялал хариуцсан менежерээс аяллаа хүлээж авсанаар энэ
алхам эхэлнэ. Зочноо хэрхэн угтах билээ? Олон хүнтэй баг байвал яах билээ?
Тээврийн хэрэгсэлд, хээрийн аяллын үед, гэр бааз, зочид буудалд байрлахад, морь
тэмээ унахад, музейн тайлбар хийхэд, хотын аяллын үед, үзвэр үйлчилгээний үед
гэх мэт аяллын явцад жуулчнаа хэрхэн халамжилж, аюулгүй байдлыг хангаж ажиллах
вэ? Асуудал эрсдэл гарсан үед би ямар арга хэмжээ авах вэ? Тур оператор, аяллын
жолооч, малчин айл гэх мэт үйлчилгээний дотоодын харилцагч нартайгаа хэрхэн
хамтарч ажиллах вэ?
Энэ бүгдийг эзэмшсэнээр та аялал зохион байгуулах ур чадвартай болж байна гэсэн үг юм аа.
3. Гадаад
хэлний чадвар
Та аяллын явцад жуулчинтайгаа гадаад хэлээр харилцаж,
дээр дурдсан ерөнхий мэдлэгээ тайларлаж ойлгуулж чадах уу? Өөрийгөө зөв
ойлгуулж, харилцахад танд тухайн салбарын мэргэжлийн үг хэллэг зайлшгүй хэрэг
болно. Иймээс та хөтөч тайлбарлагч бэлдэх сургалтанд хамрагдаж, урьдчилж биеэ бэлдээрэй.
Аялал жуучлалын тухай хуулинд: “Хөтөч тайлбарлагч нь
аялал жуулчлалын мэргэжилтэй, эсхүл хөтөч-тайлбарлагчийн сургалтанд хамрагдаж,
АЖМХ-д бүртгүүлж үнэмлэх авсан байна” гэж заажээ. Та энэхүү үнэмлэхийг авахын
тулд “Үнэмлэх олгох шалгалт” өгөх хэрэгтэй.
Энэхүү шалгалт нь:
Ø
Монгол
хэлээр, онлайнаар өгөх ерөнхий мэдлэгийн шалгалт
Ø
Монголын
үндэсний музей юм уу, Чингис хааны үндэсний музей дээр гадаад хэлээр амаар өгөх
шалгалт
гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байдаг.
Дээрх шалгалтыг өгөхөд үндсэн 2 бичиг баримт шаардагдана.
Энэ нь:
ü
Аяллын
хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдсан
гэрчилгээ.
ü
Гадаад
хэлний түвшинг тодорхойлсон баримт бичиг.
Тэгэхээр та аяллын хөтөч тайлбарлагч бэлдэх сургалтанд хамрагдаж амжилттай төгсөхөөс гадна, гадаад хэлний түвшингээ зайлшгүй тодорхойлуулсан байх нь ээ.
“Номадик Чингү” ХХК-ын дэргэдэх Хөтөч тайлбарлагчийн
сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт үнэлгээ, судалгааны
институтын эрх бүхий чадамжийн үнэмлэх олгох эрхтэй сургалтын төв юм.
Хэрэв та солонгос хэлээр аяллын хөтөч тайлбарлагч хийх
хүсэлтэй бол энэ сургалт таны зөв сонголт байх болно.
Зориод ирсэн зочдын мэлмий, сэтгэлийг цэнгүүлж
Зөвхөн таниас Монгол эхэлдгийг үргэлж санаж яваарай.
Сургалтын мэдээлэл авах линк
https://www.facebook.com/koreanspeakingtourguide/
.png)
Comments
Post a Comment