СОЛОНГОСЫН АРДЫН АМАН ЗОХИОЛЫН АНГИЛАЛ

      Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр (건국신화), богино хэмжээний шившлэг дуулал (주술노래) нь солонгосын аман зохиолын анхны хэв шинжийг тодорхойлно. 
Ерөнхийдөө солонгосын ардын аман зохиолыг: 
 1.Үлгэр домог(설화), 
 2.Ардын дуу (민요), 
 3.Бөөгийн дуулал (무가) гэж ангилан авч үздэг. 

 Үлгэр домгийг дотор нь: 
1. Домог үлгэр (신화) 
2. Домог (전설) 
3. Явган үлгэр (민담) хэмээн ангилдаг. 

     Үүнээс домог, явган үлгэрийн арвин их сантай бөгөөд түүхэн хүн, үйл явдлыг тусгасан байдгаараа онцлог ажээ. 

          Солонгосын ардын дууны төрөл зүйлээс өнөөг хүртэл ур чадварын дуу (기능요) арвин урын сантайгаар уламжлагдан ирсэн байна. Ур чадварын дуунаас хөдөлмөрийн дуу (노동요), газар тариалангийн хөдөлмөрийн дуу (농업노동요), нэхмэл, үйлийн хөдөлмөрийн дуу (길쌈노동요), зан үйл ёслолын дуу (의식요)-наас оршуулах ёслолын дуу (장례의식요) уламжлагдан иржээ. Мөн бэрийн амьдралыг харуулсан тууль дуу (시집살이 서사민요)-ны арвин сантай. 

      Солонгосын ардын аман зохиолын онцлог нэг төрөл нь бөөгийн дуулал юм. Урт хэмжээний бөөгийн өргөл ерөөлийн дуулал (축원무가), бөөгийн домог (무속신화), бөөгийн дуулалт жүжиг (무극) гээд олон материал бидний гар дээр уламжлагдан иржээ. Солонгосын ардын аман зохиолын онцлог шинжийг харуулсан төрөл зүйл бол Пансури жүжигт, Ардын жүжиг (민속극) юм. Жусоны хойч үед үүссэн урт хэмжээний туулийн нэг хэлбэр болох Пансурийг мэргэжлийн дуулаач дуулдаг бөгөөд өнөөдрийг хүртэл олны хүндлэлийг хүлээсээр байна. Ардын жүжгийг дотор нь багт жүжиг (가면극), хүүхэлдэйн жүжиг (인형극)гэж хуваадаг.

Comments

  1. sain bnu solongosiin ardiin aman zohioliin talaar iluu delgerengui medeelel awah gsen yumaa dahiad medeelel oruulj boloh bolowuu

    ReplyDelete
    Replies
    1. Гурван жилийн дараа уншив ккк

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

ҮҮЛЭН ЗАРДАС