БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР


17-р зууны эхээр Монгол улс нь Зүүн Монгол, Баруун Монгол буюу Ойрад гэж үндсэндээ хоёр хуваагдаж байжээ. Удалгүй Зүүн Монгол нь дотроо Ар монгол, Өвөр Монгол болж хуваагджээ.
Ар Монгол гэдэг нь Монгол улсын үндсэн гол хэсэг болох Халх түмэн байсан бөгөөд түүний хэсэгт баяд, хотгойд зэрэг хошуу, зүүн язгаарт барга нар оршдог байв. 
Өвөр Монголын бүрэлдэхүүнд Цахар, Урианхай, Юншээбуу, Түмэд, Ордос түмэн оржээ. Цахар түмний нутгийн хойд хэсэгт урад, муу мянган, дөрвөд хүүхэд(зүүн дөрвөд), авга, авганар, үзэмчин, хуучил гэх зэрэг аймаг, хошуу оршин амьдарч байжээ.
             Цахар түмний харьяанд Хянганы зүүн, зүүн урд талаар нутаглаж байсан хорчин, дагуур, жарууд, жалайд, горлос, аухан, найман, баарин, хишигтэн, өннигууд зэрэг аймаг, хошуудын дунд Урианхай ижилсэн уусжээ.
             Юншээбуу нь Цахар, Урианхайн Зүүн урд талын харчин зэрэг аймаг, хошуунд ижилсэн нийлж мөнхүү харчин хэмээгдэх болж байв.
             Ар монгол буюу Халхын ханлиг нь 17 -р зууны эхээр Түшээт хан аймаг, Цэцэн хан аймаг, Засагт хан аймаг хэмээх гурван аймаг болсон байв. Түшээт хан аймаг нь төв голын томоохон хэсэг, Цэцэн хан аймаг нь зүүн жигүүр, Засагт хан аймаг нь баруун гар болж байв. Энэ гурван аймгийн хан тус бүр биеэ даасан байдалтай болж байсан боловч Түшээт хан нь Чингис, Батмөнх Даянхаан, Абтай хан нарын шууд угсааны гол хан гэгдэж, бусдаас давуу хүч нөлөөтэй, зонхилох байдалтай байжээ.
             Баруун Монгол: Баруун Монгол буюу Ойрадын бүрэлдэхүүний зонхилох гол дөрвөн аймаг нь Цорос, Торгууд, Дөрвөд, Хошууд байв. Цоросын бүрэлдэхүүнд Өөлд аймаг орж явдаг байсан бөгөөд хоёуланг нь бас Зүүн гар гэдэг байв. Торгууд, Дөрвөдийн бүрэлдэхүүнд Хойд аймаг ордог байв. Тэд тус тусдаа отог овог болж хуваагддаг байв. Цорос, Өөлд Или мөрний хөндийд, Торгууд Хойд Тарвагатайд, Дөрвөд Эрчис мөрний савд, Хошууд Хами орчим тус тус нутагладаг байв.
             Дөрвөн Ойрад нь нийгэм эдийн засгийн хөгжлийн хувьд феодалын түрүү үеийн нэлээд өндөр хөгжилтэй ханлиг байв. Тэдгээрийн дотроос цорос аймаг хамгийн хүч нөлөөтэй нь байв. Цоросоос дөрвөн ойрадын толгойлогч тайш гардаг байв. Тэрхүү тайш нь чухамдаа ханы үүрэг гүйцэтгэж байжээ. Дөрвөн Ойрадыг 17-р зууны эхээр Цоросын Хархул тайш толгойлсон байдалтай байв. Гэтэл феодалын бутрал хүчтэй байсны улмаас 1607 онд торгуудын Хөө өрлөг ноён харьяат нарын ихэнхийг дагуулж баруун хойш Тоболь голын эхэнд нүүж очиж амьдран байгаад 30 -аад оны дундуур Ижил мөрний доорд урсгалд шилжин нутагласан нь хожмын үед Халимаг хэмээгдэх болсон байна.
            
             Манжийн түрэмгийлэлд Монгол улсын нэгэн томоохон хэсэг болох Өвөр Монгол автаж, Лигдэн хаан амь үрэгдээд монголын бусад улс ханлигийн тусгаар тогтнолд аюул заналхийлсэн нь Ар ба Баруун Монголын хан, ноёдыг ихэд цочроожээ. Ойрад, Халхын ноёд тус тусын улс ханлигийн нэгдлийг сэргээн бэхжүүлэх, манжийн түрэмгийлэлийн эсрэг хүч нэгдэн тэмцэх тухай ноцтой бодох хэрэгтэй болжээ.
             1635-1636 оны үест Ойрадын Хархул тайшийн хөвгүүн, Цорос язгуурын Баатар хунтайж (1635-1663) Баруун Монголын нэгтгэж, Зүүнгарын хаант улсыг байгуулжээ. Зүүн гарын хаан улс бол Баруун Монголын дөрвөн Ойрадын феодалын хүчирхэг улс байв. Баатар хунтайж Зүүнгарын хаант улсыг байгуулахдаа хаан болж, хунтайж цол анх хэрэглэсэн байна.
             Манжийн түрэмгийллийн эсрэг монголчуудын хүчин зүтгэлийг нэгтгэн тэмцэх зорилгоор Баатар хунтайж 1640 онд Тарвагатайд Халх, Ойрадын хан, ноёдын чуулган хийж “Монгол Ойрадын цааз” хэмээх хуулийн баримт бичиг батлуулан гаргуулжээ. “Монгол Ойрадын цааз” дотор харийн түрэмгийллийн эсрэг тэмцэлд Халх, Ойрад хэн боловч хүч чармайлтаа нэгтэн тэмцэхг улс орны аюулгүй байдлыг хамгаалахад хэзээд бэлэн байх тухай тод томруун заалтуудыг тангараг болгож оруулсан байна.

****

             Жангарт Алтайн нуруу, Эрчис мөрөн, хүйтэн Ширэг, Төвд Тангад, Зуу, Хятад, Дөрвөд Ойрд, Шарайгол зэрэг Азийн газар орныг байн байн дурдах авч Халимагийн одоогийн нутаг Ижил мөрөн, Дон мөрөн ба тэр хавийн газар нутгийг огт дурдсан зүйлгүй. Ийм учраас халимагийг 17 зууны үед Алтайгаас нүүж гарахын өмнө Жангарыг зохиогдсон бололтой гэж үздэг. Тэгээд Ойрдын Тогоон тайши, Эсэн хааны үед арван тавдугаар зууны дундуур үед Жангарыг зохиогдсон гэж бодоод 1940 онд Жангарын 500 жилийн ойг Зөвлөлт улсад ёслон тэмдэглэжээ.
              

Comments

Popular posts from this blog

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

ҮҮЛЭН ЗАРДАС