СОЛОНГОС ДОМОГ ЯРИАНД ӨГҮҮЛЭХ ГАЗАР ДООРХ ЕРТӨНЦ БА ТҮҮНИЙ БЭЛЭГДЭЛ
Солонгос үндэстний ямарваа нэгэн баатарлаг өгүүлэмжийн гол баатар газар доорх ертөнцийн дайсныг дарж дархан цолоо мандуулах нь элбэг. Ийм өгүүлэмж бүхий домог яриаг "газар доорх дайсныг дарсан нь" хэмээн ангилан авч үзэх бөгөөд солонгос үндэстний баатарлаг өгүүлэмжийн багагүй байр суурийг эзлэдэг.
Газар доорх ертөнцийн мангас хүний орон зайд гарч ирэн ард олныг түйвээдэг. Улмаар хохирсон олноос шилдэг сайн эр тодорч газар доорх ертөнцийн мангасыг эрэн аялалд гарах бөгөөд эцэс сүүлд нь дайснаа хороож буйгаар үйл явдал өрнөдөг.
Энд гарах газар доорх ертөнц нь эх газартай торгон утас юмуу олсоор холбогддог. Эндээс газар доорх ертөнц гэх өгөгдөхүүн ямар бэлэгдэлийг агуулж буйг харж болох юм. Эх газартай утас, олсоор холбогдож нүхэн гарцаар гарна гэдэг нь хүн төрөлхтөний төрөх үйл явцын илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл хүүхэд эхтэйгээ хүйн холбоогоор холбогдож, эхийн умайгаас үтрээг дамжин эх дэлхийд мэндэлдэг. Иймд газар доорх ертөнцийн агууламж бүхий домог үлгэр нь эхийн умай болон гадаад ертөнцийг илтгэдэг байна. Ийм төрлийн домог ярианы гол учиг нь ер бусын баатар эр энэ дэлхийд мэндэлж буйг зөгнөсөн утгатай ажээ.
Ашигласан материал: 박현죽 "한국공간설화연구", 1995년
Comments
Post a Comment