Posts

수준 높은 감상-문학을 어떻게 읽어야 하는가?

Image
        하루 하루가 바쁘게 사는 요즘은 문학 작품을 찾아서 읽는 현대인이 드물 것이다. 그러나 누구나 한두 번 정도는 분명히 문학 작품을 접근하였을 것이다.          그 때 느낌이 어땠을까? 한 장 한 장씩 읽어가면서 기분이 어땠을까? 주인공이 불쌍하여 울었나? 죽도록 미웠나? 아니면 아무 느낌이 없었나?          제대로 읽었다면 분명히 어느 정도로 감정이입이 되었을 것이다. 그러면 ‘감정이입’이란 무엇일까?         좁게는 상대방이 느끼는 심리적 상태와 처지를 관찰자가 ‘내 것처럼’ 함께 느끼고 이해하는 심리적 행위라고 말할 수 있다. 다시 말해, 내가 타인의 입장이 되어 함께 느낌으로써 타인을 이해하는 것이다. 이는 문학에서는 지금 말하고자 하는 감정이입 즉, 수준 높은 감상법이다. 독자가 작품을 통해서 작품 속의 주인공, 혹은 화자 안으로 감정이입하여 주인공과 화자의 삶을 체험하여, 화자와 함께 느끼는 것으로 일종 능동적 감상 방식이다. 즉, 제대로 된 감상을 체험하는 데 감정이입이 첫걸음이 된다는 것이다. 문학뿐만 아니라 모든 예술 작품은 그것을 만든 사람과 그것을 감상하는 사람, 다시 말해 모든 사람들 사이에 일종의 교류를 갖게 한다. 즉, 문학 작품 속의 화자와 독자는 작품을 통해서 교류 및 대화가 가능한 것인데, 이 대화가 과거이든, 현재이든, 미래이든 독자가 화자의 심리적 상태와 처지에 자기를 투사시킨 경우에 이루어진다는 것이 분명한 것이다. 여기서 말하는 대화라는 것은 감정의 교환을 말하는 것이다.        인간은 예술의 형상을 통해서 현재뿐만 아니라 과거와 미래의 모든 사람과 감정을 교환할 수 있다. 문학을 접근하는 데 논리적이고, 지적적이기 보다는 정서적 일체감을 선호하...

ТАВАН ТЭРЭГ НОМ УНШИХ ЁСТОЙ ЮУ?

Image
         Солонгос хэл сурч байгаа хүүхдүүд "남아수독오거서男兒須讀五車書" хэмээх үгийг сонсож байсан болов уу. Эрэгтэй хүүхэд багадаа л таван тэрэгтэй дүйцэх хэмжээний ном унших ёстой гэсэн утгатай үг. Ухаантай, цэцэн мэргэн нэгэн болохыг хүсвэл төдий хэмжээний номны ард гарах ёстой аж.            Хятадын Тан улсын алдарт яруу найрагч Дүбу-гийн шүлгэнд дээрх үг гардаг. Таван тэрэг ном унших ёстой гэдэг ёстой нэг хэтийдсэн илэрхийлэл гэлтэй. Чухам таван тэрэг ном гэвэл ойролцоогоор хэд ширхэг ном болох бол? Хоёр мянга?, таван мянга? Миний бодлоор магадгүй мянган ширхэг ном ч хүрэхгүй болов уу. Яагаад вэ гэж үү? Тухайн үед хятадад цаасан ном гэж байсангүй. Нарийн урт хулсны тайрдас дээр бичиг үсгийг сийлж, үүнийгээ хэд хэдээр багцалсан уяж ном хийдэг байжээ.            Тийм болохоор таван тэрэг ном гэдэг яг үнэндээ мянган ширхэг номоос хэтрэхгүй байх. Тухайн үед ч ном төдийлөн зузаан байгаагүйн дээр тийм олон...

СОЛОНГОСЫН АРДЫН АМАН ЗОХИОЛЫН АНГИЛАЛ

      Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр (건국신화), богино хэмжээний шившлэг дуулал (주술노래) нь солонгосын аман зохиолын анхны хэв шинжийг тодорхойлно.  Ерөнхийдөө солонгосын ардын аман зохиолыг:   1.Үлгэр домог(설화),   2.Ардын дуу (민요),   3.Бөөгийн дуулал (무가) гэж ангилан авч үздэг.   Үлгэр домгийг дотор нь:  1. Домог үлгэр (신화)  2. Домог (전설)  3. Явган үлгэр (민담) хэмээн ангилдаг.       Үүнээс домог, явган үлгэрийн арвин их сантай бөгөөд түүхэн хүн, үйл явдлыг тусгасан байдгаараа онцлог ажээ.            Солонгосын ардын дууны төрөл зүйлээс өнөөг хүртэл ур чадварын дуу (기능요) арвин урын сантайгаар уламжлагдан ирсэн байна. Ур чадварын дуунаас хөдөлмөрийн дуу (노동요), газар тариалангийн хөдөлмөрийн дуу (농업노동요), нэхмэл, үйлийн хөдөлмөрийн дуу (길쌈노동요), зан үйл ёслолын дуу (의식요)-наас оршуулах ёслолын дуу (장례의식요)...

СОЛОНГОСЫН УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Солонгосын ардын аман зохиол (구비문학), Нанхиадын уран зохиол (한문학), Солонгос бичиг үсгийн уран зохиол (국문문학)-ын хоорондын уялдаа холбоо нь цаг үеэ даган хөгжиж байв. Үүн дээр үндэслэн Солонгосын уран зохиолын түүхэн замналыг ангилан авч үзэж болно. Хэрхэн ангилан авч үзэх талаар олон эрдэмтэд дор бүрнээ нэгийг хэлсээр ирсэн байдаг. Ардын аман зохиол, нанхиадын уран зохиол, солонгос бичиг үсгийн уран зохиол гэж хувааж үзвэл, дараахи байдлаар цаг үеийг нь тодорхойлж болох юм. Ардын аман зохиолын үеийг эртний уран зохиолд хамруулна.       Манай эринээс 5-р зуун хүртэл нанхиад бичиг, нанхиадын уран зохиол бүрдэлээ олж эртний үеэс дунд үе рүү шилжсэн байна. Дундад зуун бол нанхиадын уран зохиолын эрин үе байв. Нанхиадын уран зохиол нь солонгос бичиг үсгийн уран зохиолтой хамт оршин тогтнож байв. Анхандаа ханз үсгийг ашиглан "Хянчал (향찰)", хожмоо солонгос цагаан толгой (훈민정음)-г зохиох болсноор солонгос бичиг үсгийн уран зохиол хөгжлийн шатанд оржээ. 1...

СОЛОНГОСЫН УРАН ЗОХИОЛЫН ХҮРЭЭ

      Солонгосын уран зохиолыг солонгос ном зохиолдолд дараахи байдлаар тодорхойлсон байдаг. Солонгос хүний солонгос хүнд зориулж солонгос хэлээр зохиосон уран зохиолыг Солонгосын уран зохиол гэнэ. Товчхондоо солонгос хэлээр зохиогдсон бүхий л уран зохиол нь Солонгосын уран зохиол болно. Өнөөдөр Хойд солонгос, Өмнөд солонгос гэж хуваагдсан ч гэлээ соёлын өвөө хамтдаа залгамжилж ирсэн ба энэ утгаараа уран зохиолын үндсэн хэв шинж нь хоорондоо ялгагдаад байдаггүй. Солонгосын уран зохиол нь аман зохиолоос эхлэлтэй ба энэ нь бичгийн уран зохиолын суурь болж өгсөн. Хятадаас ханз үсгийг хэрэглэх болсон нь уран зохиолын хүрээг улам тэлсэн байна. Анхандаа ханз үсгийг ашиглан солонгос хэлийг галиглаж байсан бол хожмоо солонгос бичиг үсгийг зохион хэрэглэх болсноор үндэстний уран зохиол бүрэн утгаараа хөгжих болжээ. Солонгос уран зохиолыг үндсэндээ гурван том бүлэгт хувааж болно.  Аман уран зохиол (구비문학), Нанхиадын уран зохиол (한문학),  Солонгос эх хэл уран зохио...

СОЛОНГОС ДОМОГ ЯРИАНД ӨГҮҮЛЭХ ГАЗАР ДООРХ ЕРТӨНЦ БА ТҮҮНИЙ БЭЛЭГДЭЛ

            Солонгос үндэстний ямарваа нэгэн баатарлаг өгүүлэмжийн гол баатар газар доорх ертөнцийн дайсныг дарж дархан цолоо мандуулах нь элбэг. Ийм өгүүлэмж бүхий домог яриаг "газар доорх дайсныг дарсан нь" хэмээн ангилан авч үзэх бөгөөд солонгос үндэстний баатарлаг өгүүлэмжийн багагүй байр суурийг эзлэдэг. Газар доорх ертөнцийн мангас хүний орон зайд гарч ирэн ард олныг түйвээдэг. Улмаар хохирсон олноос шилдэг сайн эр тодорч газар доорх ертөнцийн мангасыг эрэн аялалд гарах бөгөөд эцэс сүүлд нь дайснаа хороож буйгаар үйл явдал өрнөдөг. Энд гарах газар доорх ертөнц нь эх газартай торгон утас юмуу олсоор холбогддог. Эндээс газар доорх ертөнц гэх өгөгдөхүүн ямар бэлэгдэлийг агуулж буйг харж болох юм. Эх газартай утас, олсоор холбогдож нүхэн гарцаар гарна гэдэг нь хүн төрөлхтөний төрөх үйл явцын илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл хүүхэд эхтэйгээ хүйн холбоогоор холбогдож, эхийн умайгаас үтрээг дамжин эх дэлхийд мэндэлдэг. Иймд газар доорх ертөнцийн агууламж б...

"Каса (가사歌辭-gasa) " жанрын онцлог

       Каса уран зохиол нь өгүүлэгч өөрийн амьдрал, сэтгэл хөдлөлийг шууд илэрхийлэн өгүүлдэг жанр төрөл болно. Каса (가사歌辭-gasa) гэсэн үг нь дуу-үг гэсэн ханзнаас бүрддэг. Мөр бадгийн хувьд тогтсон хязгаар байхгүй тул уртын дуу гэж нэрийдэх нь ч бий. Хэлбэрийн хувьд Шижу шиг хатуу дүрэмд баригддаггүй байсан учир хэн хүнгүй, олон янзын агуулгаар зохиодог байв. Ихэнхдээ хангыл үсгээр тэмдэглэгдэн үлдсэн учраас Хангыл уран зохиолын үндсэн хэв шинжийг хадгалсан гэж үздэг. Эрт үед зохиогдсон Каса-г аялгуулан дуулдаг байсан болов уу гэж таамагладаг хэдий ч ихэнхи эрдэмтэд Каса-г хөг ноотоор дуулахаасаа илүү уянгалуулан уншдаг байсан хэмээн үздэг. Энэ утгаараа ч Солонгосын эртний уянга дууны яруу найраг (고전시가)-ийн төрөл зүйлээс хөгжимөөс ангид цорын ганц төрөл зүйлд тооцогддог. Каса уран зохиолын үүсэл хөгжлийг Жусон улсын эхэн хагас үе (15-16-р зуун)-ийн болон хожуу үе (17-19-р зуун)-ийн гэж хуваан үздэг. Каса уран зохиолын өгүүлэгч нь өөрийнхөө амьдралыг шууд хүү...