МОНГОЛЫН ТУХАЙ СОЛОНГОСООР 2 Get link Facebook X Pinterest Email Other Apps - October 06, 2012 Солонгос дахь номын худалдаанд монголын түүх, ёс заншилын тухай өгүүлсэн дараахи номнууд худалдаалагдаж байна. Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
СОЛОНГОСЫН АРДЫН АМАН ЗОХИОЛЫН АНГИЛАЛ - June 03, 2015 Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр (건국신화), богино хэмжээний шившлэг дуулал (주술노래) нь солонгосын аман зохиолын анхны хэв шинжийг тодорхойлно. Ерөнхийдөө солонгосын ардын аман зохиолыг: 1.Үлгэр домог(설화), 2.Ардын дуу (민요), 3.Бөөгийн дуулал (무가) гэж ангилан авч үздэг. Үлгэр домгийг дотор нь: 1. Домог үлгэр (신화) 2. Домог (전설) 3. Явган үлгэр (민담) хэмээн ангилдаг. Үүнээс домог, явган үлгэрийн арвин их сантай бөгөөд түүхэн хүн, үйл явдлыг тусгасан байдгаараа онцлог ажээ. Солонгосын ардын дууны төрөл зүйлээс өнөөг хүртэл ур чадварын дуу (기능요) арвин урын сантайгаар уламжлагдан ирсэн байна. Ур чадварын дуунаас хөдөлмөрийн дуу (노동요), газар тариалангийн хөдөлмөрийн дуу (농업노동요), нэхмэл, үйлийн хөдөлмөрийн дуу (길쌈노동요), зан үйл ёслолын дуу (의식요)-наас оршуулах ёслолын дуу (장례의식요)... Read more
СОЛОНГОСЫН УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ - June 03, 2015 Солонгосын ардын аман зохиол (구비문학), Нанхиадын уран зохиол (한문학), Солонгос бичиг үсгийн уран зохиол (국문문학)-ын хоорондын уялдаа холбоо нь цаг үеэ даган хөгжиж байв. Үүн дээр үндэслэн Солонгосын уран зохиолын түүхэн замналыг ангилан авч үзэж болно. Хэрхэн ангилан авч үзэх талаар олон эрдэмтэд дор бүрнээ нэгийг хэлсээр ирсэн байдаг. Ардын аман зохиол, нанхиадын уран зохиол, солонгос бичиг үсгийн уран зохиол гэж хувааж үзвэл, дараахи байдлаар цаг үеийг нь тодорхойлж болох юм. Ардын аман зохиолын үеийг эртний уран зохиолд хамруулна. Манай эринээс 5-р зуун хүртэл нанхиад бичиг, нанхиадын уран зохиол бүрдэлээ олж эртний үеэс дунд үе рүү шилжсэн байна. Дундад зуун бол нанхиадын уран зохиолын эрин үе байв. Нанхиадын уран зохиол нь солонгос бичиг үсгийн уран зохиолтой хамт оршин тогтнож байв. Анхандаа ханз үсгийг ашиглан "Хянчал (향찰)", хожмоо солонгос цагаан толгой (훈민정음)-г зохиох болсноор солонгос бичиг үсгийн уран зохиол хөгжлийн шатанд оржээ. 1... Read more
КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД - May 19, 2020 кино орчуулах тухайд / Солонгос хэлнээс монгол хэл рүү.../ Кино орчуулга бол өндөр хариуцлага, чадвар, мэдрэмж шаарддаг ажил. Би туршлагатай кино орчуулагч биш ч тодорхой хугацаанд энэ салбарт ажилласаар ирлээ. Солонгос кино орчуулагчид бол залуу хамт олон. Тиймээс бидэнд сурах зүйл ч их байна. Ингээд Солонгос кино орчуулгын явцад ажиглагдсан зарим зүйлээ хуваалцахыг хичээлээ. Өгүүлбэрийн бүтэц : Солонгос хэлний өгүүлбэрийн бүтцийн хувьд манайхтай төстэй боловч, ярианы хэлэнд бол ихэнхдээ ухрааж, тонгоруу ярьдаг. Жишээ нь: 무섭지도 않아 ? 그 사람이 гэж ярьдаг, орчуулагч туршлага дутвал “Айхгүй байна уу, тэр хүнээс?” гэж орчуулж болох юм. Иймд монгол хэлний өгүүлбэр дэх үгийн дэс дарааллын дагуу “Тэр хүнээс айхгүй байна уу?” гэж өөрчлөх хэрэгтэй. Урт өгүүлбэр байх тусам, энэ зүй тогтолоо алдахгүй байхыг хичээх нь чухал. Магадгүй бидний /солонгос хэлний орчуулагч нар/ хамгийн их гаргадаг алдаа энэ байх. Үг давталт : Солонгос хэлний онцлог гэх үү дээ... Нэг үгээ байнга... Read more
Comments
Post a Comment