Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр (건국신화), богино хэмжээний шившлэг дуулал (주술노래) нь солонгосын аман зохиолын анхны хэв шинжийг тодорхойлно. Ерөнхийдөө солонгосын ардын аман зохиолыг: 1.Үлгэр домог(설화), 2.Ардын дуу (민요), 3.Бөөгийн дуулал (무가) гэж ангилан авч үздэг. Үлгэр домгийг дотор нь: 1. Домог үлгэр (신화) 2. Домог (전설) 3. Явган үлгэр (민담) хэмээн ангилдаг. Үүнээс домог, явган үлгэрийн арвин их сантай бөгөөд түүхэн хүн, үйл явдлыг тусгасан байдгаараа онцлог ажээ. Солонгосын ардын дууны төрөл зүйлээс өнөөг хүртэл ур чадварын дуу (기능요) арвин урын сантайгаар уламжлагдан ирсэн байна. Ур чадварын дуунаас хөдөлмөрийн дуу (노동요), газар тариалангийн хөдөлмөрийн дуу (농업노동요), нэхмэл, үйлийн хөдөлмөрийн дуу (길쌈노동요), зан үйл ёслолын дуу (의식요)-наас оршуулах ёслолын дуу (장례의식요)...
Comments
Post a Comment