ТАВАН ТЭРЭГ НОМ УНШИХ ЁСТОЙ ЮУ?
Солонгос хэл сурч байгаа хүүхдүүд "남아수독오거서男兒須讀五車書" хэмээх үгийг сонсож байсан болов уу. Эрэгтэй хүүхэд багадаа л таван тэрэгтэй дүйцэх хэмжээний ном унших ёстой гэсэн утгатай үг. Ухаантай, цэцэн мэргэн нэгэн болохыг хүсвэл төдий хэмжээний номны ард гарах ёстой аж. Хятадын Тан улсын алдарт яруу найрагч Дүбу-гийн шүлгэнд дээрх үг гардаг. Таван тэрэг ном унших ёстой гэдэг ёстой нэг хэтийдсэн илэрхийлэл гэлтэй. Чухам таван тэрэг ном гэвэл ойролцоогоор хэд ширхэг ном болох бол? Хоёр мянга?, таван мянга? Миний бодлоор магадгүй мянган ширхэг ном ч хүрэхгүй болов уу. Яагаад вэ гэж үү? Тухайн үед хятадад цаасан ном гэж байсангүй. Нарийн урт хулсны тайрдас дээр бичиг үсгийг сийлж, үүнийгээ хэд хэдээр багцалсан уяж ном хийдэг байжээ. Тийм болохоор таван тэрэг ном гэдэг яг үнэндээ мянган ширхэг номоос хэтрэхгүй байх. Тухайн үед ч ном төдийлөн зузаан байгаагүйн дээр тийм олон...