Posts

Showing posts from March, 2015

СОЛОНГОС ДОМОГ ЯРИАНД ӨГҮҮЛЭХ ГАЗАР ДООРХ ЕРТӨНЦ БА ТҮҮНИЙ БЭЛЭГДЭЛ

            Солонгос үндэстний ямарваа нэгэн баатарлаг өгүүлэмжийн гол баатар газар доорх ертөнцийн дайсныг дарж дархан цолоо мандуулах нь элбэг. Ийм өгүүлэмж бүхий домог яриаг "газар доорх дайсныг дарсан нь" хэмээн ангилан авч үзэх бөгөөд солонгос үндэстний баатарлаг өгүүлэмжийн багагүй байр суурийг эзлэдэг. Газар доорх ертөнцийн мангас хүний орон зайд гарч ирэн ард олныг түйвээдэг. Улмаар хохирсон олноос шилдэг сайн эр тодорч газар доорх ертөнцийн мангасыг эрэн аялалд гарах бөгөөд эцэс сүүлд нь дайснаа хороож буйгаар үйл явдал өрнөдөг. Энд гарах газар доорх ертөнц нь эх газартай торгон утас юмуу олсоор холбогддог. Эндээс газар доорх ертөнц гэх өгөгдөхүүн ямар бэлэгдэлийг агуулж буйг харж болох юм. Эх газартай утас, олсоор холбогдож нүхэн гарцаар гарна гэдэг нь хүн төрөлхтөний төрөх үйл явцын илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл хүүхэд эхтэйгээ хүйн холбоогоор холбогдож, эхийн умайгаас үтрээг дамжин эх дэлхийд мэндэлдэг. Иймд газар доорх ертөнцийн агууламж б...

"Каса (가사歌辭-gasa) " жанрын онцлог

       Каса уран зохиол нь өгүүлэгч өөрийн амьдрал, сэтгэл хөдлөлийг шууд илэрхийлэн өгүүлдэг жанр төрөл болно. Каса (가사歌辭-gasa) гэсэн үг нь дуу-үг гэсэн ханзнаас бүрддэг. Мөр бадгийн хувьд тогтсон хязгаар байхгүй тул уртын дуу гэж нэрийдэх нь ч бий. Хэлбэрийн хувьд Шижу шиг хатуу дүрэмд баригддаггүй байсан учир хэн хүнгүй, олон янзын агуулгаар зохиодог байв. Ихэнхдээ хангыл үсгээр тэмдэглэгдэн үлдсэн учраас Хангыл уран зохиолын үндсэн хэв шинжийг хадгалсан гэж үздэг. Эрт үед зохиогдсон Каса-г аялгуулан дуулдаг байсан болов уу гэж таамагладаг хэдий ч ихэнхи эрдэмтэд Каса-г хөг ноотоор дуулахаасаа илүү уянгалуулан уншдаг байсан хэмээн үздэг. Энэ утгаараа ч Солонгосын эртний уянга дууны яруу найраг (고전시가)-ийн төрөл зүйлээс хөгжимөөс ангид цорын ганц төрөл зүйлд тооцогддог. Каса уран зохиолын үүсэл хөгжлийг Жусон улсын эхэн хагас үе (15-16-р зуун)-ийн болон хожуу үе (17-19-р зуун)-ийн гэж хуваан үздэг. Каса уран зохиолын өгүүлэгч нь өөрийнхөө амьдралыг шууд хүү...