Posts

Showing posts from September, 2020

БНСУ-ын ном уншлагын хувьсгал 대한민국 독서혁명

Image
대한민국 독서혁명 Өнөөдрийн танилцуулах ном Кан Гюү Хён “ БНСУ-ын ном уншлагын хувьсгал ” Хамгийн анхны санал болгож байгаа ном болохоор ямар ном санал болгох вэ гэж олон өдөр бодлоо. Тэгээд та бүхэнд энэ номыг санал болгохоор шийдлээ. Бид бүгд л ном уншихын давуу талыг мэддэг ч, ямар ном унших, яаж унших арга эвээ олдоггүй. Тэгвэл энэ ном танд хариултыг нь өгөх болно. Номын ерөнхий агуулга: Тус ном зургаан бүлгээс бүрджээ. Амьдралын зовлон жаргалыг туулж яваа, зургаан хүний амьдрал, номтой нөхөрлөснөөр хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай өгүүлдэг.  Амьдралын хүнд хэцүү үед шантарч, цөхрөх тэд энэ байдлаас гарах арга замаа номноос олж буй тухай өгүүлдэг. Энэ өгүүлэмж нь зохиомол биш бодит болсон явдлыг сийрүүлэн бичжээ. Номонд гарах ойлголтууд: Эрвээхэй ном уншлагын уулзалт  독서포럼나비 ( 나비독서모임 ): Солонгосчуудын дунд дэлгэрсэн нэгэн сонирхолтой соёл бол нийтийн ном унших соёл. Ганцаараа ном уншаад өнгөрөх биш, уншсан номын сэтгэгдэлээ бусадтай хуваалцаж, агуулгын талаар ярьж санаа ...